
FASHION / TRENDS
Editorial Team • March 31, 2026
Загварын чиг хандлагын эргэлт дэндүү хурдацтай болж, түүнийг хөөцөлдөх нь утгагүй мэт санагдах хэмжээнд хүрчээ. Трэндээс татгалзах нь өөрөө нэгэн төрлийн "трэнд" болж байна гэхэд хилсдэхгүй. Хүмүүс тасралтгүй хэрэглээнээс илүүтэй хувийн хэв маягтаа анхаарч, капсул хувцаслалт (цөөн бөгөөд чанартай сонголт), мөнхийн загварууд болон шинээр солих биш, харин дахин шинээр амилуулах боломжтой хувцас хэрэглэлд ач холбогдол өгөх болоод байна. Хэрэв "трэнд" гэх зүйл үхсэн юм бол, яагаад загварын тайз (runway) үнэ цэнтэй хэвээр байгаа вэ? Өнөөдөр загварын тайз бол юу "мода"-нд орж, юу гарч буйг заадаг үйлдвэр биш, харин хувь хүний давтагдашгүй байдлын "номын сан" юм. Өөрийнхөө дараагийн хувьслыг бүтээхэд тань туслах үүднээс 2026 оны загварын тайзнаа ноёрхож буй гол элементүүдийг танилцуулж байна. Эдгээрийг тэмдэглэж аваад, хувийн хэв маягаа шинэчилж, өөрийгөө илэрхийлэх төгс хувцасны шүүгээг бүрдүүлээрэй.
Өргөн мөр нь анх 1930-аад оны Холливудын нөлөө болон 1980-аад оны корпорацийн "power dressing" буюу хүчирхэг хувцаслалтын хослолоор эмэгтэйчүүдийн загварын гол хэсэг болсон бөгөөд өнөөдрийг хүртэл хүч чадал, эрх мэдэл, хараат бус байдлын бэлгэдэл хэвээр байна.


“Vogue Paris 1986 -- Christy Turlington & Naomi Campbell in YSL. ”
“Bella Hadid for YSL”



Хувцасны гадаргуу дээрх чимэглэлийг зэрэг зиндаа болон соёлыг илтгэхэд ашиглаж ирсэн. Хэрэв өмнө нь энэ нь эд хөрөнгийг илтгэдэг байсан бол 2026 онд өөрийн "би"-г тодорхойлоход ашиглагдаж байна. Chanel-ийн 2026 оны Намар/Өвлийн цуглуулгад гоёл чимэглэлийг зөвхөн төгсгөл хэсгийн жижиг деталь төдий бус, харин дизайны үндсэн хэл болгон ашиглажээ.

“Robe a la Francaise, 1762-1767, silk taffeta with ribbons and lace, Museum of London. ”






Хувцас дээрх цацган чимэглэл нь МЭӨ 3000 жилийн тэртээ Месопотамид анх үүссэн бөгөөд тухайн үедээ хүний зэрэг зиндааг илтгэдэг байв.
Alaïa, Burberry, Bottega зэрэг дизайнерууд цацгийг илүү урт, урсгал мэт хэлбэртэйгээр дахин тодорхойлж, хөдөлгөөнийг дизайны гол хэл болгон ашиглаж байна. Энэ улиралд загварын тайзнаа цацган чимэглэлтэй загварууд 60%-иар өсжээ.


“1920s Tasselled Flapper Dress”






Үслэг эдлэл бол хүн төрөлхтний хувцаслалтын түүхэн дэх хамгийн эртний материал юм. Түүхэнд энэ нь эрс тэс уур амьсгалаас хамгаалахаас гадна зэрэг зиндааг илтгэдэг "эрх мэдлийн" бэлгэдэл байв. 2026 онд хиймэл болон дахин боловсруулсан үслэг эдлэл, арьс нь шинэ эрин үед зохицон дахин тодорхойлогдож байна. Эрэгтэй загварын тайзнаа хиймэл үслэг эдлэлийн хэрэглээ гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 644%-иар өссөн нь энэ төрлийн өөрчлөлт маш хүчтэй байгааг харуулж байна.




Загварын ертөнц нэгэн хэвийн хавтгай минимализмаас татгалзаж, хүртэхүйн болон мэдрэхүйн баялаг бүтэц рүү шилжиж байна.




Өдөн чимэглэлүүд дахин ирж байгаа ч энэ удаад илүү нууцлаг, гүн гүнзгий, орчны уур амьсгалыг бүрдүүлэгч төрхтэй болжээ. Balenciaga, Bottega Veneta, Blumarine, Mugler... тэр ч байтугай Матьё Блэйзигийн анхны загварууд өдийг голчлон ашигласан бөгөөд тоон мэдээллээр энэ улиралд өдөн чимэглэлтэй төрхүүд 125%-иар өссөн нь батлагдаж байна.




Хэт том хэмжээтэй нарны шил, зоримог хэлбэр дүрстэй аксессуарууд болон баримал мэт өвөрмөц хийцтэй эдлэлүүд нь тухайн хүнийг бусдад "харагдах", өөрийн оршихуйг илэрхийлэх гол зэвсэг болж байна.






2026 оны загвар бол анхаарал татахын тулд “илүү чанга” болсон биш, харин өөрийн түүхийг илүү зорилготойгоор илэрхийлдэг болсон. Бид “энэ тренд үү?” гэж асуухаа больж, харин “энэ силуэт, материал, аксессуар нь миний хэн бэ гэдгийг үнэхээр илэрхийлж байна уу?” хэмээн асууж эхэлж байна.